2013 оны олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Аварга” БТДС-ийн “А” зааланд боллоо. Энэ жил олс таталтын УАШТ-нд аймаг, нийслэл, дүүрэг болон их, дээд сургуулийн 17 баг өрсөлджээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр болсон бөгөөд баг бүр үндсэн найм, сэлгээний нэг тамирчинтай байна. Эрэгтэй баг тамирчид 640 хүртэл кг, эмэгтэй 520 хүртэл кг жинтэй байхаар зохион байгуулсан байна.
Тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн баг тамирчид өргөмжлөл, 800 мянган төгрөг, дэд байр өргөмжлөл, 500 мянган төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр урамшуулсан юм.
2013 оны олс таталтын УАШТ-ий дүнг танилцуулъя.
Эрэгтэй:
1. ЦЕГ-ын харьяа Нийслэлийн хэв журам хамгаалах газар
2. Хууль сахиулахын их сургуулийн харьяа Хилчин спорт хороо
3. Хан-Уул дүүргийн спорт хороо
Эмэгтэй:
1. ТЭЦ-4 станцын Эрчим баг
2. Хан-Уул дүүргийн спорт хороо
3. “Сүм их бүрд” ХХК-ийн тамирчид
Харин тусгай шагналыг Хөвсгөл аймгийн баг тамирчид хүртсэн байна. Монголын олс таталтын шигшээ багийн тамирчид ирэх зургаадугаар сард Ховд аймагт болох “Горный Алтай” буюу алтайн нурууны салбар уулсаар нутагладаг орнуудын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэхүү тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Шинжиан Уйгур, Монгол гэсэн таван улс оролцдог аж.