Монгол Улсын АТГ тус улсын агаарын хүчнээс саяхан огцорсон даргыг хуучин Орос улсад үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны хөдөлгүүр болон бусад хэсгийг Хойд Солонгос Улсад худалдахыг завдсан хэргээр шалгаж байгаа тухай seattletimes.com сайтад мэдээлжээ. АТГ-ын мэдээлснээр энэ хэрэгт Бригадын генерал Т.Дашдэлэг болон хоёр бизнесменийг холбогдуулан шалгаж байгаа ажээ. Хэрэглээнээс гарсан сөнөөгч MiG-21 онгоцны хөдөлгүүр болон бусад хэсгүүдийг худалдах 1.5 сая ам. долларын тохиролцоо 2011 оноос хийгдсэн байна. Энэхүү хэрэг Солонгосын талаас Монголын албаныханд хандан төлбөрөө хийсэн боловч онгоцны хэсгүүдийг хүлээж аваагүй байгаа тухай өнгөрсөн 11 дүгээр сард мэдээлснээр нийтэд ил болсон юм.
АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат сэтгүүлчдэд хэлэхдээ “генерал болон бизнесменүүд авсан мөнгөнийхөө хагасыг Хойд Солонгосын талд буцааж өгсөн. Гэхдээ энэ нь тэдний хэргийг бууруулах шалтгаан болохгүй гэжээ”.
Энэхүү маргаантай гэрээ нь захиргаадалтын, хаагдмал Хойд Солонгосын гадаад ертөнцтэй харилцдаг цөөхөн гарцуудын нэг нь далайд гарцгүй, ардчилсан Монгол Улс болохыг харууллаа. Энэхүү нягт хамтын ажиллагаа нь талууд Зөвлөлтийн холбоотон байх үеэс эхлэлтэй бөгөөд Солонгосын дайны үед Монголчууд адуу болон хүнсний тусламжийг Хойд Солонгост үзүүлж байсан бөгөөд өдгөө ч малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний тусламжийг үзүүлсээр байгаа юм. Ойролцоогоор 5000 орчим Хойд Солонгосын иргэд Монгол Улсын барилга, хөдөө аж ахуй, нэхмэл зэрэг салбарт ажиллаж байгаа юм байна.