logo
Баасан гарагт зах, худалдааны төвүүд амарна

Баасан гарагт зах, худалдааны төвүүд амарна

2013/04/25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр манай улсад айлчлах 104 орны 1200 гаруй зочид төлөөлөгч, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ авах” тухай захирамж гаргасны дагуу 04 сарын 26-09 өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орлоо. Эдгээр өдрүүдэд аливаа гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн хэт төвлөрлийг сааруулахын тулд 04 сарын 26 буюу Баасан гарагт “Нарантуул” ОУХТөв, “Өгөөмөр” техникийн зах,” Цайз” захын уулзвараас “Да хүрээ” зах болон Шархадын зам дагуух бүх автомашин техникийн худалдаа, үйлчилгээний  газрууд, 100 айлын орчмын барилгын материалын бүх дэлгүүрүүд, “Мишээл экспо” төв тус тус амрах юм. Харин 4 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд ердийн хуваарийн дагуу ажиллах бол 4 дүгээр сарын 30-ны өдөр “Мишээл экспо” төв амарна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш