НИТХурлын тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгж байгууллагууд нь ашиглалтанд байгаа 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтын ажлыг хариуцан ажиллах ёстой. Уг тогтоолын биелэлтийг хангаж, орчноо тохижуулах ажлыг хийгээгүй албан байгууллагуудад 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан өөрийн биеэр мэдэгдэл хүргэн өгч, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны дотор тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо. Тохижилт хийгээгүй тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэж, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.