Хятадын баруун-хойд бүс нутагт террорист бүлгийг устгах цагдаагийн ажиллагааны үеэр 21 хүн түүний дотор цагдаа нар амь үрэгдсэн байна. Хятадын хууль сахиулагч байгууллагынхан өнгөрсөн мягмар гарагт Шинжаан-Уйгурын ӨЗО-ы Бачу хошуунд террорист бүлгийн гишүүдийг баривчлах ажиллагаа явуулжээ. Тус хошууны нэгэн иргэнд өөрийнх нь дэн буудалд амьдарч буй хүмүүс сэжиг төрүүлсэн байна. Тэрээр энэ талаар мөн тэд зэвсэгтэй байж магадгүй гэсэн мэдээллийг цагдаагийн газарт өгчээ. Цагдаа нар мэдээллийг шалгахад үнэхээр зэвсэглэсэн бүлэг этгээдүүд тэнд байсан байна. Цагдаагийн ажилтнууд болон гэмт этгээдүүдийн хооронд болсон буудалцааны үеэр энгийн иргэд болон цагдаагийн ажилтнууд нийлсэн 21 хүн амь үрэгджээ. Арваад уйгар, хятад, монгол хүмүүс амь үрэгдэгсдийн дотор байна. Мөн зэвсэглэсэн найман хүнийг баривчилсан тухай цагдаагийн газар мэдээлжээ. Тус ажиллагааны үр дүнд террорын бүлгийг устгажээ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Шинжаан бол Хятадын «халуун цэгүүдийн» нэг юм. Хятадын эрх баригчдын мэдээлсэнээр бол гэмт этгээдүүд нь «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» хэт даврагч байгууллагын гишүүд ажээ.
М.Тодоо
М.Тодоо