logo
Жохар Царнаев террорист халдлага хийх болсон шалтгаанаа тайлбарлажээ

Жохар Царнаев террорист халдлага хийх болсон шалтгаанаа тайлбарлажээ

2013/04/25
Ирак, Афганистанд хийсэн АНУ-ын цэргийн үйл ажиллагаа өөрсдөд нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн учир Бостоны марафон гүйлтийн үеэр террорист үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн тухайгаа  Жохар Царнаев байцаалтын үеэр мэдэгджээ. Жохар Царнаев дэлбэрэлтийн бэлтгэлд оролцсоноо хүлээв.  Тамерлан, Жохар хоёр өөрсдөө бие даан бэлтгэсэн ажээ. Үй олноор хөнөөгч зэвсэг хэрэглэж, хүмүүс ба эд хогшилыг устгасан гэсэн ялыг  Жохар Царнаевт тулгаж байна. Түүнийг шүүх хурал энэ оны 5 сарын 30-д болох ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш