Дэлхийн улс орны хүмүүс янз бүрийн хоол хүнс иддэг. Бүтэц болоод хэмжээ, илчлэгийн хувьд ч харилцан адилгүй. Цаг агаарын нөхцөл, газарзүйн байрлал зэрэг олон зүйлээс шалтгаалдаг учраас сибирийнхнийг жишээ нь, их иддэг хэмээн гоочлох хэрэггүй. Учир нь хүйтэн сэрүүн улиралтай нутгийн хүмүүсийн зарцуулах энергийн хэмжээ нь халуун бүсийнхнээс хамаагүй өөр. Гэхдээ дэлхийн ховдгуудын жагсаалтад хамгийн түрүүнд сибирийнхэн биш харин америкчууд бичигддэг. Тэд улс төр, эдийн засаг, соёл урлаг гээд бүхий л салбарт дэлхийд лидер байдагтайгаа адил хоол хүнсний тал дээр ч ноёрхогч байдаг нь үнэхээр гайхалтай. Америкчуудын араас европчууд жагсана. Ялангуяа Израйль бусад бүх үндэстнээс илүү. Тэдний гал тогоо болоод баярын ширээг өөх тос, чихэрлэг амттангүйгээр төсөөлөх аргагүй. Хоолонд тэгтэл ач холбогдол өгдөггүй, ногоо жимсхэнээр ходоодоо баярлуулчихаад сэтгэл ханадаг хүмүүс бол Өмнөд Африкт амьдардаг. Зүүн өмнөд Азийнхан болон Африкийн бусад улс оронд ч мөн цөөн төрлийн хүнсээр хэрэгцээгээ хангахаас аргагүй нөхцөлд хүн амынх нь дийлэнх хэсэг амьдардаг ч халуун дулаан уур амьсгал нь тэднийг мах, өөх тосонд дурлах аргагүй ч болгодог биз.