logo
3 хос хар гутал

3 хос хар гутал

2011/08/05
Ойд туулай зугаалж явж байна гэнэ. Тэгсэн гэнэт модны араас чоно гарч ирээд
-Ааахаа! Туулай би чамайг иднэ дээ гээд араа шүдээ арзайлгаж гэнэ.
-Чоно ахаа чоно ахаа, та ухаантай ш дээ, тийм болохоор би таниар 3 таавар таалгая, ядаж нэгэнд нь зөв хариулбал та намайг идээрэй гэхэд чоно бантсандаа зөвшөөрч гэнэ.
-2 хар өнгөтэй юм тэр юу вэ?
-Мэдэхгүй
-1 хос хар гутал, одоо 2 дахь асуулт 4 хар өнгөтэй юм тэр юу вэ?
-Мэдэхгүй
-2 хос хар гутал, за би сүүлчийн асуултаа асууя, тааж чадахгүй бол би чөлөөтэй ОК! Намагт амьдардаг нов ногоон өнгөтэй дэвхэрж явдаг Ваг Ваг Ваг дуугардаг амьтан тэр юу вэ? гэхэд чоно бодож бодож байснаа
-3 хос хар гутал гэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш