logo
Япон, БНХАУ-ын БХЯ-дын төлөөлөгчид маргаантай арлуудын асуудлыг хэлэлцэнэ

Япон, БНХАУ-ын БХЯ-дын төлөөлөгчид маргаантай арлуудын асуудлыг хэлэлцэнэ

2013/04/25
Япон, БНХАУ хоёр улс Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) маргаантай арлуудыг тойрон тогтсон нөхцөл байдлыг хоёр орны батлан хамгаалах тусгай газруудын төлөөлөгчдийн хэмжээнд хэлэлцэх боломжийг уялдуулан зохицуулж байна гэж өнөөдөр Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдээллээ. Түүний хэлснээр хэлэлцээ арлуудыг тойрон урьдчилан харахын аргагүй уршигтай болж мэдэх хэрэг явдлаас сэрэмжлэхэд чиглэгдэнэ. Зөвлөлдөөн чухам хэдийд хийх тухай мэдээлээгүй. Сенкаку (Дяоюйдао) арлууд Япон Хятадын хоорондын харилцаанд нутаг дэвсгэрийн хурц асуудлыг үүсгэв. Эдгээр хоёр орны харилцаа өнгөрсөн оны 9-р сард японы засгийн газраас олтригийн гурван арлыг япон эзнээс нь худалдан авснаас хойш хурцадсан билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш