"Барилгын цонхны чанар ба эрчим хүчний шошго" зөвлөлдөх уулзалтыг Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбооноос өнөөдөр зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтанд МЦХҮХолбооны тэргүүн Л.Гантөмөр, БХБЯ-ны ББМБХЗГ-ын дарга Б.Цэдэнсамба, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн С.Цогтсайхан, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн ерөнхий менежер Г.Оюун, НҮБ-ын Эрчим хүч хэмнэлтийн төслийн ерөнхий менежер Б.Мөнхбаяр нар үйлдвэрлэгчдэд мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.
Цонх, хаалга үйлдвэрлэгчдэд дулааны алдагдал багатай материал үйлдвэрлэлд зориулсан бага хүүтэй, урт хугацаатай зээлийн талаар мэдээллийг Хас банкны зүгээс энэ үеэр танилцуулав.
Зөвлөлдөх уулзалтаар Засгийн газраас бүтээн байгуулалтыг чанаржуулан хөгжүүлэхэд цонх, хаалганы нийлүүлэлтийг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хийгдэх ажлууд, барилгын цонхны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хөгжил, цонхны ханын уулзвар хэсгийн зураглал сууриулалт зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.