УИХ-ын Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид Конрад-Аденауэрын сангийн урилгаар ХБНГУ-д энэ сарын 21-28-нд германы улс төрийн сангуудын үйл ажиллагаатай танилцах айлчлал хийж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Су.Батболд болон бусад албаны хүмүүс багтаж байна.
Төлөөлөгчдийг Бундестагийн Герман-Төв Азийн бүлгийн дэд дарга ноён М.Грунд хүлээн уулзав. Уулзалтын үеэр монгол, германы харилцааны өнөөгийн байдлын талаар ярилцсаны гадна хоёр талын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагуудын харилцаа чухал байр суурь эзэлж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Бундестагийн дэд ерөнхийлөгч ноён Э.Освальд энэ оны 5 дугаар сард Монгол Улсад хийх айлчлалын талаар санал солилцов.
Төлөөлөгчдийг Бранденбург муж улсын Ландтагийн европын бодлого, хамтын ажиллагааны байнгын хорооны дарга хатагтай Б.Рихштайн, КАС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга ноён Ф.Прийс, Улс төрийн газрын дарга ноён М.Борхард нар тус тус хүлээн авч, уулзаж ярилцав.
Эдгээр уулзалтын хүрээнд хоёр тал германы парламентын эрх зүй болон сонгуулийн эрх зүйн асуудлаар ярилцаж, германы улс төрийн сангуудын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Танилцах айлчлалын хүрээнд Конрад-Аденауэрын сангийн Берлин дэх төв, мөн түүнчлэн КАС-ийн Потсдам болон Вийсбаден хот дахь салбар байгууллагад зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Төлөөлөгчид ХБНГУ-ын Хессен муж улсад зочилж байгаа бөгөөд Хессен муж улсын Ерөнхий сайдын орлогч ноён И.-У.Хаантай уулзаж санал солилцлоо.