logo
Эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавьж ажиллаж байна

Эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавьж ажиллаж байна

2013/04/26

Засгийн газрын гишүүдийн сэтгүүлчидтэй хийж байгаауламжлалт нээлттэй ярилцлагад Эрчим хүчний сайд М.Сономпил 2013 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр оролцож, эрчим хүчний үйлдвэрлэлээр урт хугацаанд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болох стратегийн зорилттой ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Манай улс өнгөрсөн 2012 онд 4815.2сая кВт.цаг буюу эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 90 гаруй хувийг үйлдвэрлэжээ. Харин 7,6 хувийг импортоор авсан байна. Усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл 2 орчим хувийг эзэлдэг байна.

 IV ДЦС-д100МВт-ын, III ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөлийн ажлын зэрэгцээ, “Амгалан“ дулааны станц, V цахилгаан станцын ажлыг эхлүүлээд байна. Салхитын 50 МВт-ын цахилгаан станц энэ онд ашиглалтад орно. Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн байгуулах бөгөөд эхний ээлжинд Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүн 2014 оноос гарч эхэлнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ доголдолгүй хангаж чадна гэж М.Сономпил сайд ярилаа. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2014 оны өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор Амгалан дулааны станцын эхний ээлжийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 Баруун бүсийн ДЦС, Эг, Шүрэнгийн УЦС, Багануурын ДЦС, Чойбалсан ДЦС-ын өргөтгөл, Шивээ-Овоогийн ДЦС-ыг барьж байгуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Эрчим хүчний яам ажиллаж байна.

 Цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэх эсэх талаар яам ямар бодлого барьж байгааг сэтгүүлчид сонирхож байлаа. Тэдний асуултад М.Сономпил сайд хариулахдаа үнэ нэмэх шаардлага байгааг үгүйсгэсэнгүй, гэхдээ яаран нэмэхгүй гэдгээ мэдэгдээд энэ ч үүднээс Эрчим хүчний яам 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлаад ажиллаж байна. Үр дүн гарч байгаа гэлээ.

 Манай улс ОХУ-аас нэг кВт цахилгааныг 106төгрөгөөр, БНХАУ-аас нэг кВт цахилгааныг 165 төгрөгөөр тус тус авчайл өрхөд 80, аж ахуйн нэгж байгууллагуудад 100 төгрөгөөр өгч байгаа. Дотооддоо ч мөн үйлдвэрлэсэн өртгөөсөө бага үнээр борлуулдаг.Иймдүйлдвэрийнх нь болон импортоор оруулж ирсэн үнээр нь цахилгаан, эрчим хүчээ аваач гэсэн саналыг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тавих болно гэлээ.

 Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний мастер төлөвлөгөөг  батлуулах, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон үндэсний хөтөлбөрийгшинэчлэн батлуулах зэрэг хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар М.Сономпил сайд танилцууллаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш