АНУ-ын тусгай албанууд "Associated Press" агентлагийн Твиттерыг эвдсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Мягмар гарагт хакерууд агентлагийн нэрийн өмнөөс интернетээр АНУ-ын ерөнхийлөгчийн ордонд дэлбэрэлтүүд гарсан болон ерөнхийлөгч Обама шархадсан тухай мэдээлэл тараасан юм.
Твиттер хуудсан дээр гарсан энэхүү мэдээллийг "Associated Press" гурван минутын дараа няцаасан. Ингэхдээ хакерууд сүлжээнд дайралт хийж, худал мэдээ тарсан тухай мэдэгдсэн. Гэвч энэ хугацаа нь америкийн үнэт цаасны захыг унагахад хангалттай хугацаа байв. Хөрөнгийн бирж дээр энэ үеэр маш их хэмжээгээр үнэт цаасыг хямд үнээр арилжиж эхэлсэн байлаа. үүний нөлөөгөөр зах зээлийн хөрөнгийг бараг 200 тэрбум долл. бууруулсан байв.
Барак Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Жей Карни нь албан ёсоор хийсэн мэдэгдэлдээ, ерөнхийлөгч амьд мэнд, Цагаан ордонд энх тунх байна, хөрөнгийн захын байдал тогтвортой байна гэжээ. АНУ-ын үнэт цаасны арилжааны хяналтын комисс худалдааг хамгаалах механизмууд хэрхэн ажилласныг болон арилжаа явагдсан учрыг олохоо амласан. Харин хуулийн байгууллагууд агентлагийн аккаунтыг эвдэлсэн хэргээр мөрдөх ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү болсон явдлын хариуцлагыг “Сирийн цахим арми” хүлээжээ.
Өмнө нь “Сирийн цахим арми” нэртэй хакерууд Би-Би-Си медиа корпорацын болон Дэлхийн хөл бөмбөгийн холбооны твиттерыг эвдэж орсон. Хакеруудын гаргаж байгаа мэдээнүүд нь шинж чанараараа янз бүрийн байдаг. “Саудын цаг уурын станц тэмээтэй мөргөлдөсний улмаас ажлаа зогсоов” гэх энгийн хошин мэдээнээс аваад америкийн эрх баригчдыг заналхийлсэн байх хүртэл. Ингэхдээ “Сирийн цахим армийн” гишүүдийн улстөрийн үзэл бодол нь нилээд бүрхэг. Тэд бусдын аккаунтуудад гарсан ерөнхийлөгч Башар Асадыг дэмжихэд чиглэсэн мэдээнүүдийн хариуцлагыг хүлээдэг. Гэтэл саяхан тэдний нэрийн өмнөөс Оросын Владивосток хотын захиргааны сайтан дээр Сирийн дэглэмийг дэмжихгүй байхыг уриалсан мэдээ гарч ирсэн нь сонирхолтой. Хакерууд “Сайтыг эвдсэндээ бүх сайн санаатай орос хүмүүсээс уучлалт гуйж байна. Асад манай хүүхдүүдийг алж, манай хотуудыг сүйтгэн устгаж байна” гэжээ.
Шинжээчид “Сирийн цахим армийн” оролцогчид нь зохион явуулсан арга хэмжээнээсээ сэтгэл зүйн уршгаас өөр ашиг хараахан авч чадаагүй гэдэгт итгэлтэй байна. Гэтэл тэд энэ талбарт хүчээ сорьж үзэж байгаа ч юм билүү?