Бостоны гүйлтийн уралдааны халдлагад сэжиглэгдэж байгаа Тамерлан Царнаев нь Бостоны дэлбэрэлт болохоос жил хагасын өмнө америкийн эрх баригчдын "Болзошгүй террористуудын сан"-д бүртгэгдсэн байжээ. Энэ тухай “Ассошейтэд пресс” албан ёсны эх сурвалжуудыг иш татан уламжилжээ. Өмнө нь 2011 онд оросын эрх баригчид америкийн талд Тамерлан Царнаев нь исламын хэт даврагсадтай холбоотой тухай мэдээлэл нэг бус удаа ирж байжээ.
Оросын тагнуулын байгууллага Царнаевыг Орос улсад очсоны дараа энэ мэдээг ирүүлж байсан гэдгийг Цагаан ордон батлан нотлов. Эл мэдээг хүлээн авсныхаа дараа Холбооны мөрдөх товчоо Тамерланыг маш нарийн шалгасан боловч террорист идэвхтэй үйл ажиллагааны аливаа шинж тэмдгийг олоогүй аж. Гэсэн ч Ассошейтэд пресс агентлагийн мэдээлснээр, Царнаев нь засгийн газрын террористуудын жагсаалтанд байжээ.