Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гонзало Гутиэрресийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа соёл урлаг, уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гонзало Гутиэррес нар “Дипломат болон албан паспорттай иргэд 30 хоног хүртэл харилцан визгүй зорчих хэлэлцээр”-т гарын үсэг зурав.