logo
Элчин сайд О.Дамбийнямыг Польш улсын одонгоор шагнав

Элчин сайд О.Дамбийнямыг Польш улсын одонгоор шагнав

2013/05/01
ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийнямыг Польшийн Ерөнхийлөгч  Б.Коморовскийн зарлигаар Польшийн төрийн дээд шагнал-“  “Командорын гавъяаны Загалмай Одон”-гоор шагнасныг Польшийн Гадаад хэргийн Дэд сайд Е.Помяновски  Элчин сайд О.Дамбийнямд Улаанбаатар хотноо энэ сарын 30-нд гардуулж өгөв.    О.Дамбийням нь Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар 2008-2012 онд ажиллахдаа Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үр бүтээлтэй ажилласныг үнэлж, Польшийн Засгийн газар ийнхүү төрийн дээд шагналаар шагнасан байна.

Шагнал гардуулахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн найрамдлын Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Хомейцки болон албаны бусад хүн байлцав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш