logo
Латви Улсын ГХЯ-ны ТНБД Викторс Макаровсыг хүлээн авч уулзлаа

Латви Улсын ГХЯ-ны ТНБД Викторс Макаровсыг хүлээн авч уулзлаа

2013/05/01
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Латви Улсын  Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Викторс Макаров болон Латви Улсаас Монгол Улсад суугаа  суурин төлөөлөгч , ноён Александрс Новиковс нарыг хүлээн авч уулзлаа. 

Манай оронд зочилж, АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд оролцож байгаад нь сайд Н.Батбаяр талархал илэрхийлээд хоёр орны эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтын үеэр 2 орны бизнесийн төлөөлөгчдийг холбох гүүр болох, Латви Улсаас Монгол Улс руу оруулж байгаа бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, шууд дамжуулах гарцыг хайх, мөн Монголоос Латви улс руу оруулж буй бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар ярилцаж санал бодлоо хуваалцсан юм. 

BSN 6496

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш