Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн төв, ТайландУлсын “Ванпупаблик” компанийнхооронд “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол, хүндэтгэлийн зоог 2013 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Bluesky зочид буудалд боллоо.
Санамж бичигт монголын талаас Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав, тайландын талаас “Ванпупаблик” компанийнгүйцэтгэх захирал Чан Вонгкусолкит нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслол, хүндэтгэлийн зоогттайландын талаас Тайландын Вант улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд , Эрчим хүчний сайд ноён Понгсак Руктапонгписал, Шинжлэх ухаан, Технологийн сайдноёнВорават Аюупиняакул нар,монголын талаас УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ҮХААХҮ-ийн дэд сайд Г.Цогтгэрэл нарболон хоёр талын бусад албан ёсны төлөөлөгчид, эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд оролцлоо.