logo
Төмөр замын дэрийг  бетоноор хийнэ

Төмөр замын дэрийг бетоноор хийнэ

2013/05/01

Төмөр замын дэр мод бэлтгэх зориулалтаар мод огтлохыг таван жилийн хугацаагаар хориглолоо. Дэр модыг бетоноор орлуулах, шаардлагатай тохиолдолд Оросоос мод авах боломжтой гэж тооцжээ.

 Хөтөлд Хятадын техникийн туслалцаатайгаар бетонон дэрний үйлдвэр 1997 онд байгуулж, 2006 онд Оросын технологиор шинэчилсэн байдаг. Энэ үйлдвэр бүрэн чадлаараа ажиллахад 216 мянган ширхэг бетонон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

 Энэхүү шийдвэр ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, төмөр замд жил бүхэн хэрэглэдэг 25 мянган шоо.метр мод ойд үлдэхээр боллоо.
Ц.Од

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш