Манай урд хөрш БНХАУ-д Майн баярын өдрийг тэмдэглэж байгаатай холбогдуулан Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомт өнөөдөр, маргааш хоёр хаагдаж байна. Ингэхдээ зөвхөн автозамын боомт ажиллахгүй гэнэ. Харин галт тэргээр зорчиж буй иргэдэд баярын өдрүүдээр урд хөрш рүү чөлөөтэй нэвтрэх боломжтой юм. Хятад, Монгол улсын засгийн газар хоорондын гэрээнд хоёр улсын тэмдэглэлт томоохон хэмжээний баяруудын үеэр хилийн боомт хаагдана гэж заасан байдаг.
Ц.Од