Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор АЗДТГ-ын дэргэд Нээлттэй утас 7058-2233 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.
Тус “Нээлттэй утас” нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах, юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд “Нээлттэй утас 7058-2233” байгуулагдаад гурван сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийт 421 иргэн ханджээ. Харин өнгөрсөн долоо хоногын 22-26-ны өдрүүдэд 12 иргэн холбогдож, санал хүсэлтээ ирүүлсэн, “Иргэдтэй уулзах төв”-д 8 иргэн ирж санал хүсэлтээ уламжиллаа. Ирсэн санал хүсэлтүүдээс хариу өгч шийдвэрлэсэн 12 асуудал, шийдвэрлэлтийн явцад хүлээгдэж буй 8 асуудал байна.
Үүнд: 3-р багийн хоёр айлын 3 бярууг золбин ноход дайрч устгасан, Татварын хөнгөлөлтийг хэзээнээс өгч эхлэх талаар, Баян-уул сумын сургууль 1-5 р ангийн хүүхдүүдээс жилдээ 10-15 мянган төгрөг хурааж авдаг ямар учраас авдаг талаар лавласан, Улаанбаатар хотруу явуулдаг каргоны үнэ нэмэгдсэн талаар болон 11-р сургуулийн захирлын асуудлаар-2, Холбооны газартай холбоотой-1, Дорнод нийтийн аж, ахуй компанитай-2, Улсын бүртгэлийн хэлтэстэй холбоотой-1, Хэрлэн сумын ЗДТГ-т 1, холбоотой асуудлууд ирсэн байна.