logo
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо

Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо

2013/05/01
Монголын Залуучуудын Холбоо 21 аймгаа тойрч хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзах залуучуудын хоёр дах чуулга уулзалтаа Сэлэнгэ аймгаар үргэлжлүүлж байгаа. Энэхүү чуулганаар Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдэд нийтдээ 25 залуучууд нэр дэвшсэнээс П.Мягмарсүрэн, Г.Бямбадалай, Ж.Отгондалай, П.Гантулга, Б.Аялга, Д.Эрдэнэбаяр, Х.Батцэнгэл, Б.Ариунзаяа, С.Хишгээ, П.Саранзаяа, Б.Орхон, Н.Уранчимэг, Б.Ганчулуун, Б.Баянцогт, У.Эрхбаяр, Б.Сансар-эрдэнэ нар, харин даргаар нь “Glencor Sevus” ХХК-ны захирал П.Тогтохбаярыг залуус сонгосон байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн залуучуудынхаа дуу хоолойг сонсож, залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулсан тэд аймгийн орон нутгийн залуучуудаа дэмжих, хамтран ажиллах санамж бичигт Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбаттай гарын үсэг зуржээ. Цаашид залуучуудаа дэмжиж, үзэл бодлыг нь ажлын төлөвлөгөөндөө тусгаж, хамтран ажиллахаа тус аймгийн засаг дарга ийнхүү баталлаа. МЗХ-ныхон өнөөдөр тэдний брэнд ажлуудын нэг болох “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг Сүхбаатар аймгийн ЗДТГ, Газрын алба, Цагдаагийн газар, Татварын албанд өрнүүлж, төр захиргааны байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах ажлыг хийх юм байна.

Ц.Од

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш