Дэлхийг байлдан дагуулж буй “Ромео Жульетта” мюзикл Азид анх удаа тэр дундаа Монголд “Ub palace”-ийн концертын их танхимд ганцхан удаа зохион байгуулах гэж байгаа билээ. “Ромео Жульетта” мюзикл хоёр хоногийн дараа нээлтээ хийх бөгөөд Улаан хивсний ёслолоор эхлэх аж. Монголын урлагийн ертөнцөд бас нэгэн томхон тэсрэлт болно хэмээн уран бүтээлчид найдаж байгаа сурагтай.
“Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тус тус тоглож байгаа бөгөөд мюзиклд тоглож буй жүжигчид 50 гаруй дуу дуулах ажээ. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийж байгаа аж. Харин Францын тал дуунуудыг монгол хэл дээр дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцжээ. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдийн хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлог.
Ц.Од