logo
Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдов уу

Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдов уу

2013/05/01
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн дараа хуралдсан Үндэсний хуралдаан буюу парламентын чуулганы дараа парламентын гишүүн Хулио Борхес нүд нь хөхөрсөн байдалтай сэтгүүлчдийн өмнө гарч иржээ. Зодооны улмаас хэд хэдэн гишүүн хөнгөн гэмтэл авсан байжээ. Энэ сөргөлдөөн Венесуэлийн Үндэсний сонгуулийн комисс дөрөвдүгээр сарын 14-нд ерөнхийлөгчийн  сонгуулийн дүнг танилцуулсны дараа болсон байна. Комиссын гаргасан дүнгээр  сонгуульд ялсан гэх Николас Мадуро өмнөх дүнгээс 1,49 хувь буюу 225 мянгаар цөөн саналтай гарсан аж.
Парламентын сөрөг хүчний долоон гишүүн зодооныг эхлүүлээгүй гэж байгаа ч эрх баригч намынхан сөрөг хүчний гишүүд эхэлсэн гэж ярьж байгаа юм байна.

Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш