logo
Осол гарч, хүний амь хохирлоо

Осол гарч, хүний амь хохирлоо

2013/05/01
“Хүчит шонхор” захын хашаан дотор “Prius” маркийн автомашины жолооч явган зорчигчийг “Starex” маркийн автомашинтай хавсарч мөргөн амь насыг нь хохироосон хэрэг өнөөдөр 14.00 цагийн үед гарсан байна. Жолоочийн ярьж байгаагаар “Хажуугийн суудалдаа хүүхдээ авч явж байсан. Гэтэл хүүхэд өвөр рүү нь гарч ирж сандаргаад түүнийг түлхэх гэж байгаад хаазаа гишгээд явган зорчигчийг мөргөсөн” гэжээ.

жолооч нар хүүхдээ өвөр дээрээ суулгаад жолоо барьж явдаг зуршилаа гээх хэрэгтэй гэдгийг энэ харуулж байна. Эсвэл зориулалтын суудалгүйгээр тээвэрлэж явдаг нь осол аваар гаргахад нөлөөлж байгааг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Ц.Од

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш