logo
 Шар туузын эзнээр Монгол судлаач эмэгтэй  шалгарчээ

Шар туузын эзнээр Монгол судлаач эмэгтэй шалгарчээ

2013/05/01
Монгол судлаач Конагая Юки энэ жилийн япончуудын “Бахархал” шагналын Шар туузын эзнээр шалгарчээ. Конагая Юки нь 1978 онд Монголд суралцахаар ирж байсан анхны япон эмэгтэй бөгөөд гуч гаруй жилийн турш  монгол    судлалд хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн юм. Тэрбээр 1983 онд Киотогийн Их сургуулийг монгол судлалаар төгсөж өдгөө Осакагийн Үндэсний музейн Нийгмийн судлалын тэнхимд профессороор ажилладаг. Японы Засгийн газрын Бахархал шагналыг 1881 оноос олгож эхэлсэн бөгөөд энэ жил 37 хүн уг шагналын эзэн болжээ. Шар туузыг соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог юм байна.

 2001 онд “Монгол түншлэл” төрийн бус байгууллага байгуулж монголын хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг өрнүүлж байсан бөгөөд Монголын хөдөөгийн бага, дунд сургуулиудад 1527 ширхэг самбар бэлэглэж байсан юм. Конагая Юки нь “20 дугаар зууны Монголчууд”, “Монголын соёлын судалгаа” зэрэг томоохон бүтээл, ном зохиол туурвисан бөгөөд Монголын социалист шинэчлэлийн сэдвээр судалгаа хийж байгаа юм хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Ц.Од

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш