Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бат-Үүл Мэргэжлийн холбоодын тэргүүлэгч, банк санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө болон Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын эдийн засгийн үйлчилгээ давамгайлсан бүтцийг өөрчилж, үйлдвэрлэгч хот болгох зорилтын хүрээнд алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон суурьшлын бүсүүдийг хөгжүүлж, хотын доторхи төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс энэ бодлогыг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, банк санхүүгийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад банк санхүүгийн байгууллагын 27, мэргэжлийн холбоодын 40 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд тэдэнтэй хамтран ажиллах төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Багануур дүүрэгт Хүнсний, Хөнгөн, Хүнд, Уул уурхайд түшиглэсэн үйлдвэрлэл, Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдах үйлдвэрийн нөөцийн талбай, НАНО биотехнологи шинжлэх ухааны үйлдвэрлэл баригдахаар төлөвлөгдөөд байгаа бол Багахангай дүүрэгт дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн давуу талыг ашиглан Тээвэр ложистик, Хүнд, Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл, Тэсрэх аюултай бодисын агуулах, Төмөрлөгийн үйлдвэр, Онц байдлын нөөцийн агуулах. Хаяа 10 хот тосгод болох Налайх, Тэрэлж, Хонхор, Өлзийт, Туул шувуу, Био- Сонгино, Гацуурт, Жаргалант- Партизан, Аргалант- Эмээлт зэрэг газруудыг нутаг дэвсгэрийн байршил, байгалийн нөхцөл, нөөцөд тулгуурлан өндөр технологийн боловсруулах үйлдвэрүүд, Хөдөө аж ахуйн фермер, газар тариалан, Үйлдвэрлэл технологийн парк, ачаа тээврийн терминалууд зэргийг байгуулахаар төлөвлөсөн байгааг оролцогчдод танилцууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цаашид дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бүтээн байгуулалтын ажилд түлхүү ашиглах бодлого баримтална. Ингэхийн тулд манай дотоодын үйлдвэрлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл шаардлагатай байна. Үүнд банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллана гэж найдаж байна. Ер нь өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирж байгаа нь өндөр хүүтэй богино хугацаатай зээл авсан бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа. Тиймээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаа авалт хийх тохиолдолд угсралт, ашиглалтын үйл ажиллагааг хариуцах чадвартай үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах захирамж гаргана гэв.
Харин уулзалтад оролцогчид нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.