logo
Монгол Улсад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болов.

Монгол Улсад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болов.

2013/05/02
Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Маркус Эдэрэр нар Европын Холбооны стандартыг нутагшуулах "Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурав.

 

Гарын үсэг зурах ажиллагаанд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч К.Эштон болон Гадаад харилцааны сайд Л.Болд нар байлцав.

            Монгол Улсын Засгийн газраас  төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлого баримталж байгаа билээ.  

Иймд энэхүү төслийн зорилго нь Засгийн газраас иргэддээ  чанартай, стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэхэд оршино.

            Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход тухайлбал, худалдаа,  хүнсний салбарт Европын зарчим, норм, стандартыг үндэсний хэмжээнд авч хэрэглэх санаачлагыг дэмжинэ.

Хүнс, худалдааны  салбарын нийт стандартын 90%-ийг евро норм болон олон улсын стандартад нийцүүлнэ. Ингэснээр бид 27 гишүүнтэй Европын Холбооны зах зээлд худалдааны тусгай хөнгөлөлт /GSP+/-тэйгээр буюу татваргүй 7200 нэрийн бараа экспортлох  боломж нэмэгдэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш