Энэ сарын 21-23-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мен Бак Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа билээ. Тэгвэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден наймдугаар сарын 16-ны өдөр Монгол, Хятад, Япон улсууд руу албан ёсны айлчлал хийхээр болсон байна.
Байденыг Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин урьсан ба хоёр тал бүсийн болон олон улсын асуудлаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн тэрбээр Хятадын баруун өмнөдөд орших Чэнду хотод зочлох гэнэ.
БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дараа тэрбээр манай улсад хүрэлцэн ирж, хоёр орны эдийн засгийн харилцаа болон ардчилсан хөгжлийн талаар ярилцах гэнэ. Харин тус айлчлалынхаа төгсгөлд Япон оронд очихоор төлөвлөжээ.
Японд дэд ерөнхийлөгч гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станцын ослоос үүдэлтэй хямралыг арилгах сэргээн босголтын үйл явцад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэх юм байна. Нэмэлт мэдээлэл болон уулзалтын тодорхой хуваарийг Цагаан Ордон цаашид мэдээлэх болно гэжээ.
А.Цацрал