Урт эвэртэй хар хорхойн нүүдэл хотыг чиглэжээ. Цохын төрлийн шавьж дотор хамгийн томд тооцогддог энэ амьтны нүүдэл энэ сарын дунд үеийг хүртэл үргэлжилнэ гэж амьтан судлаачид хэлж байна. Ойн хортон шавьжид тооцогддог ямаан цох буюу хар хорхон харин хүнд муу нөлөө үзүүлэхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл хазах аюул байхгүй аж. Нийслэлд маш их хэмжээгээр орж ирж байгаагийн шалтгаан нь хур бороо элбэг таатай зун болж байгаатай холбоотой аж.
Өвөлдөө цас их орж, өндөгүүдэд цасан дор дулаахан өвөлжихөд сайн нөлөө үзүүлсэн байна. Харин одоо хур бороо элбэг байгаа нь авгалдайнуудын бойжих таатай нөхцөлийг бий болгосон гэж судлаачид хэлж байна.