Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт хийдэг “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11” уулзалтаа өнөөдөр хийлээ.Тус уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, АН-ын нарын бичгийн дарга, Улс төр бодлогын хэлтэсийн дарга Д.Анхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Өнөөдрийн “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11” уулзалтаар энэ сарын 8-нд болох Ардчилсан намын тавдугаар их хурлын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. “Монгол орны 21 аймгийн Ардчилсан намын хуралдаанууд зэрэг эхэлж, онлайнаар холбогдох, мөн Улаабаатарт 7000 гаруй гишүүд цуглаж, их хуралд оролцохоороо түүнчлэн энэ удаагийн Ардчилсан намын V их хурал хамгийн олон төлөөлөгчдийг хамгийн бага зардлаар оролцуулахаараа онцлогтой” юм байна.
Энэ удаагийн Ардчилсан намын V их хурал хамгийн олон гишүүд, төлөлөөлөгчид цахим хэлбэрээр оролцох бөгөөд Их хурлын өмнө Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 7-нд хуралдуулахаар болсон байна.
Түүнчлэн Ардчилсан намын V их хурлаар 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодрох юм.