logo
Хүчирхийлэлд өртсөн охин нас баржээ

Хүчирхийлэлд өртсөн охин нас баржээ

2013/05/02

Энэтхэгийн төв хэсгийн Мадхья-Прадеш мужид бусдад хулгайлуулж, 48 цаг гаруй хугацаанд цоожтой хаалганы цаана хоригдон хүчирхийлэлд өртсөн таван настай охин гэмтлээ даалгүй нас барсан байна.

 

Энэтхэгийн албаныхны мэдээлснээр бяцхан охин даваа гаригийн шөнө Нагпур хотын эмнэлэгт нас барсан аж. Одоогоор цагдаа нар таван настай охиныг хулгайлан, бузарласан хэрэгт сэжиглэн нэг эрэгтэйг баривчлаад байгаа бөгөөд охин 48 гаруй цагийн хугацаанд жигшүүрт этгээдийн гарт тарчилсан бөгөөд гэмт этгээдийн хөрш нь охины уйлахыг сонсож, цагдаад мэдэгдснээр энэ хэрэг илэрчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш