logo
АНУ-д Бостоны террорын хэргээр гурван хунийг саатуулав

АНУ-д Бостоны террорын хэргээр гурван хунийг саатуулав

2013/05/03

АНУ-д 4-р сарын 15-нд Бостоны марафон гуйлтийн үеэр террорын ажиллагаа явуулсан хэргээр Казахстаны хоёр оюутан болон АНУ-ын нэгэн иргэнийг саатуулав.

Холбооны мөрдөн тагнах товчооны мэдэгдснээр Казахстаны хоёр оюутныг таван жилээр шоронд хориж, 250 мянган долларын торгууль оногдуулж мэднэ. Хүүль зүйд саад учруулахаар уг нэгдсэн ял 19 настай Кадырбаев Диас, Тажаяков Азам нарт ногдуулав. Мерден байцаагчдын мэдээлснээр тэд террорын ажиллагаа явуулсан ял эдлэх Царнаевын Жохарын хэрэгтэй холбоотой гэрчлэх баримтыг нуун далдлажээ. Эдгээр хоёр оюутан гэрчлэх баримтуудыг устгахыг оролдсоноо хүлээв.Хожим тусгай албаныхан эдгээр баримтыг овоолсон хог дээр олжээ. Гэсэн ч одоогоор оюутнуудын гэм буруу нотлогдоогуй гэж Холбооны мөрдөн тагнах товчоо онцлов. Мөн мөрдөн байцаагчдад хуурамч мэдүүлэг өгсөн ялаар АНУ-ын иргэн Робел Филлипосийг яллах гэж байна. Түүнийг найман жилээр шоронд хориж, 250 мянган долларын торгууль ногдуулж мэднэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш