logo
Киприйн парламент зээллүүлгчдийн болзолыг сайшаав

Киприйн парламент зээллүүлгчдийн болзолыг сайшаав

2013/05/03

Киприйн парламент эдийн засгаа аврах төлөвлөгөөг сайшаав. Олон улсын валютын сан, Европын Тев банк, ЕХ-оос санхуугийн тусламж үзүүлсний хариуд хэмнэх хатуу арга хэмжээ авахыг төлөвлөгөөнд заажээ. Болзолыг сайшааснаар Кипрт 10 тэрбум евро гаргах боломж бий болсон. Гэвч Кипр өөрөө 10 тэрбум евро хэмнэх ёстой. Тус улсад хэр хэмжээгээрээ хоёрт орох Cyprus Popular Bank банкыг татан буулгаж, Bank of Cyprus зээлийн томоохон байгууллагыг шинэчилж ийн хэмжээний хөрөнөгө хэмнэх юм. Энэ төлөвлөгөөний дагуу хувьчлалыг зохицуулж, төрийн салбар, тэтгэвэр, татвар, байгалийн хийн олборлолтын хүрээнд шинэтгэл явуулна.

Киприйн эдийн засгийг аврахад 17 тэрбум евро шаардагдаж байна гэж урьд узэж байсан бол 23 тэрбум шаардагдах нь 4-р сарын дундуур илрэн тодров. Энэ нь Кипр улс 13 тэрбум евро зээллэж, түвээг бэрхшээл улс оронд тулгарна гэсэн уг.

Хөрөнгөө банкад хадгалсан ба төрийн облигацтай хүмүүс бусдаас илуу хохирно гэж шинжээчид үзэж байна. Санхуугийн тусламж үзүүлэх болзолыг биелүүлвэл банкад хадгалсан хөрөөнгө нь 100 мянган еврогээс хэтэрсэн хадгалагчдын хөрөнгийн нэг хэсгийг хураах юм. Киприйн эдийн засгийн нэлээд их хэсэг нь банкны сүлжээнд ногдож байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш