logo
Өмнөд Солонгосын засгийн газар Кэсонд үйлдвэрлэлээ арга буюу зогсоосон улс орныхоо компаниудад 273 сая доллар нөхөж төлөх юм

Өмнөд Солонгосын засгийн газар Кэсонд үйлдвэрлэлээ арга буюу зогсоосон улс орныхоо компаниудад 273 сая доллар нөхөж төлөх юм

2013/05/03
Өмнөд Солонгосын засгийн газар солонгос дундын Кэсон аж үйлдвэрийн буст үйлдвэрлэлээ арга буюу зогсоосон улс орныхоо компаниудад 273 сая орчим доллар нөхөж төлөх тухай өнөөдөр ИТАР-ТАСС агентлаг Өмнөд Солонгосын нэгтгэх яамны мэдээллээс иш татан уламжлав. Нөхөх төлбөр бол засгийн газраас Кэсонд ажиллаж байгаа компаниудад дэмжлэг үзүүлэх уйл ажиллагааны эхний үе шат юм гэж тус яамны төлөөлөгч тайлбарлан хэллээ. Хожим БНСолонгос Улсын засгийн газраас төчнөөн хөрөнгө ахин гаргана. Өмнөд Солонгосын 123 компани БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байгуулсан солонгос дундын Кэсон аж уйлдвэрийн буст бүртгэгдсэн байна. Өмнөд Солонгосын 800 гаруй, Умард Солонгосын 53 мянга орчим иргэн энэ бусийн уйлдвэрийн газруудад ажиллаж байсан. Пхеньян өмнөд солонгосын ажилчдыг Кэсон буст оруулахгуй шийдвэр гаргасны дараа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг Сеул оролдов. Гэвч үр дүнд хүрээгүй учир Өмнөд Солонгос бух ажилчнаа Кэсонээс арга буюу гаргаж явуулав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш