logo
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын дайсагнасан үзэл сурталтай тэмцэхийг тусгай албадад даалгав

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын дайсагнасан үзэл сурталтай тэмцэхийг тусгай албадад даалгав

2013/05/03

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын « ард тумний ухамсарт хорт нөлөө үзүүлж байгаа» дайсгнасан үзэл суртал, соёл Умард Солонгост нэвтрэх явдалтай тэмцэхийг тусгай албадад даалгав.

« Хоосон хий хүсэл мөрөөдөлд автсан сөрөг этгээдүүдээс хайр найргуй ангижрах хэрэгтэй»гэж тэрээр Майн нэгний баярыг тохиолдуулан Ардын аюулгуй байдлын яаманд хүрэлцэн очих үеэрээ мэдэгджээ. Ким Чен Ыны хэлснээр мөн тусгай газар болон « социалист системийг хамгаалахад нэн чухал үүрэг гуйцэтгэж байгаа» улс орныхоо дотоодын аюулгуй байдлын хүчнийг бэхжүүлж зузаатгах хэрэгтэй гэж өнөөдөр ЦТАК агентлаг мэдээллээ. Туунчлэн БНАСАУ-ын удирдагч «БНАСАУ-ыг багалзуурдан дарахыг оролдож байгаа америкийн империалистууд болон өмнөд солонгосын тоглоомын дэглэмтэй» сөргөлдөж байгаа нөхцөлд байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэхийг уриалав. БНАСАУ, Өмнөд Солонгос туунчлэн АНУ-ын хоорондын харилцаа эрс хурцдсан нөхцөлд ийнхүү мэдэгджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш