logo
General Motors компанийн технологийг хулгайлсан хятад иргэдэд ял оноожээ

General Motors компанийн технологийг хулгайлсан хятад иргэдэд ял оноожээ

2013/05/03
Өчигдөр АНУ-ын Детройт хотын шүүх "General Motors" компанийн нууц мэдээллийг хулгайлсан инженер болон түүний нөхрийг шийтгэх тогтоол гаргав. "General Motors" компани хулгайлагдсан мэдээллийг 40 сая доллароор үнэлсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор 54 настай Ду Саньшанийг шоронд нэг жилээр, түүний нөхөр 52 настай Цинь Юйг гурван жилээр хорих болжээ. Прокурорын газар АНУ-ын харьяатай гэмтнүүдийг илүү хатуу шийтгэж, 8-аас 10 жил хуртэл шоронд хорихыг шаардсан билээ.

2005 онд тус компанид ажиллаж байсан эмэгтэй гибрид машины үйлдвэрлэлд хамаатай 16 мянга гаруй цахим мэдээллийг хуулаж авсныг мөрдөн байцаагчид нотлов. Дараа нь өөрийн нөхөр болох Ду Саньшанийн пүүсээр дамжуулан хулгайлсан баримт бичгүүдийг автомашины өөр бусад компани түүний дотор хятадын "Chery" авто үйлдвэрлэгчэд худалдахыг оролдсон аж. Хулгайлсан зарим технологийг би өөрөө зохион бүтээсэн гэж Цинь Юй мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш