Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Байгалийн түүхийн музейн чихмэлийн мастер Долгорын Дагиймааг,
Монгол Улсын Гавьяат агрономич цолоор Хэнтий аймгийн “Шинжлэх ухаан, Хөдөө арал” компанийн агрономич Халтарын Жамъяндоржийг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор Хөгжим бүжгийн коллежийн цохиурт хөгжмийн багш Бат-Өлзийн Зоригтыг,
Монгол Улсын Гавьяат малчин цолоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Содномын Батаа, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Чоймболын Цамба нарыг,
Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор Цахилгаан тээвэр ХК-ийн троллейбусны жолооч Хултайн Жаргалсайханыг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч Ичинхоролын Нарангэрэлийг,
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн, ая зохиогч, дуучин Сономцэвээний Хүрэлбаатарыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Дорноговь аймгийн Саранхөхөө театрын ерөнхий найруулагч Нацагдоржийн Пүрэвдоржийг,
Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Ус сувгийн удирдах газрын засварчин Самбуугийн Батдэлгэр, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мужаан Раашийн Сайнбуян нарыг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн их эмч Раашийн Батхишиг, Нэгдүгээр төрөх эмнэлгийн сэхээний тасгийн их эмч Чогсомын Содномпил нарыг тус тус шагналаа.
Мөн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон Дэлхийн хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, батлан хамгаалах, аж үйлдвэр, хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнав.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Говь” ХК-ийн засварчин Бадарчийн Бат-Очирыг,
Алтан гадас одонгоор Улаанбаатар чуулгын оёдолчин Даваадоржийн Дэлгэрмаа, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, цаг уурын ахмад ажилтан Хожаханы Квадраш нарыг,
Цэргийн гавьяаны одонгоор Улсын Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрлөх хэлтсийн дарга Халтарын Доржсүрэн, Хууль сахиулахын их сургуулийн ахлах багш Лувсанравдангийн Сангидорж нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Монгол шуудан ТӨХК-ийн үйлчилгээний хэлтэст хэвлэлийн худалдагч Аюушийн Нармандах, Эмгэг судлалын төвийн сантехникч Жалбуугийн Сүхбат, ТВ5 телевизийн олон улсын тоймч Баатарын Оюун нарыг,
Цэргийнхүндэт медалиар Зэвсэгт хүчний 337 дугаар ангидбагаж хэрэгсэл түгээгч-диспетчир Жанчивдоржийн Мөнхтуяа нарыг тус тус шагнав.