Нийслэлчүүдийн маань ундны усны эх үүсвэр хатан туул гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ. Жилээс жилд татарч, харахад ч нүд хальтрам болж байгаа. Урин дулааны цаг ирэхээр ард иргэд, албан байгууллага бүр хатан туул голоо хайрлан хамгаалах их үйлст ханцуй шамлан ордог билээ. Гэсэн ч бидний нөр их хөдөлмөрийг хэсэг хугацааны дараа л үгүй хийдэг. Монголын залуу дугуйчдын холбооны залуус маргааш хатан туулаа цэвэрлэх аянд гарах гэнэ. Гэхдээ зөвхөн дугуйтай цэвэрлэх гэнэ. Тэд өөрсдөө дугуйгаар хангаж маск, бээлий, шуудай тэр ч бүү хэл хогны машинаар хангах аж.