Монголын сэтгүүл зүйн мэргэжлийн холбоод өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мэдээллийн сайтуудын ассоциацаас санаачилсан “Бүтэн эрх хаана байна?” онлайн марафонд нэгдэн хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийн үйлдсэн юм.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Санамж бичгийн зорилго нь Монгол улсад хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, иргэд, сэтгүүлчид, мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр талуудын хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэхэд оршино.
1.2. Хамтын ажиллагаа нь ил тод, нээлттэй байх, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчимд тулгуурлана.
ХОЁР. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Монгол улсын бодот байдал болоод буй хэвлэлийн хагас эрх чөлөөний зэрэглэлийг ахуилах, учирч буй бэрхшээлийг арилгах, улмаар бүтэн эрх чөлөөтэй орны тоонд шилжих арга зам тодорхойлох,
2.2. Эрүүл, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд мэдээллийн хэрэгслүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, мэдээлэл түгээх асуудалд учирч буй саад бэрхшээлийг арилгах,
2.3. Олон ишт үзэл бодол, хараат бус бие даасан байдлыг баталгаажуулан хөгжүүлэхэд чиглэсэн, тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрэх төлөвлөгөө боловсруулж ажиллах,
2.4. Сэтгүүлч, редакци нь улс төр, эдийн засгийн болон бусад бүхий л нөлөөлөл, авлига, ядуу зүдүү байдал, айдас хүйдэс, санхүүгийн хараат байдлаас ангид, үйл ажиллагааны хувьд бие даасан байх нөхцлийг бий болгох оновчтой арга механизм буй болгох,
2.5. Шууд болон дам цензур /хянан цагдах/-ын аливаа илрэлтэй хамтран тэмцэх.
Санамж бичиг байгуулсан:
Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн Тэргүүн /Б.Оюунгэрэл/
Монголын сонины холбооны ерөнхийлөгч /Р.Хадбаатар/
Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч /Б.Галаарид/
Радио телевизийн Академийн гүйцэтгэх захирал /Ч.Даваабаяр/
Өдөр тутмын холбооны сонины гүйцэтгтэх захирал /Ж.Мөнхбат/
Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал /М.Уламбадрах/
Монголын сайтын холбооны ерөнхийлөгч /Ж.Жаргалсайхан/
2013 оны 5 дугаар сарын 3.
Улаанбаатар хот.