Саяхан МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, дотоод бүтцийнхээ талаар нэлээд нухацтай хэлэлцсэн байна. Ерөнхийдөө цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байх ёстой гэдэг зарчмыг баримтлан намдаа шинэчлэлийн салхийг оруулж байгаа бололтой. Эхний ээлжинд намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ард түмний сэтгэлд сэв суулгаж мэдэхээр нөхдийг намынхаа эгнээнээс нэг мөр хасчээ. Тухайлбал, МАХН-ын Гадаад бодлого, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Барсболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, намын гишүүнчлэлээс хассан байна. У.Барсболдыг хасаад зогссонгүй бусад улс төрийн намуудад хандан уриалга ч гаргажээ. Уриалгын тухайд улс төрийн намууд өөрийн эгнээнд байгаа олигарх, ашиг сонирхлын зөрчилтэй, улс орны ашигт малтмалын баялгийг эзэмшиж, улс төр бизнест нэгэн зэрэг хутгалдсан гишүүдээсээ салж, улс орон, ард түмэн, намынхаа үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гишүүдээр эгнээ хүрээгээ тэлэх ёстой талаар сануулсан байна. Анхнаасаа МАХН шударга ёсыг улс төр, нийгмийн хүрээнд тогтооно гэсэн асуудлыг гол болгон барьж, гарч ирсэн улс төрийн хүчний хувьд энэхүү үйлдэл нь олон нийтийн дунд нэлээд сайшаагдах шинжтэй байна.
Сүүлийн хорь гаруй жилийн түүхэнд хэд хэдэн нэр томьёо шинээр хэрэглэгдэх болов. Тухайлбал, ашиг сонирхолын зөрчил. Энэ нэр томьёо ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байсан болоод хашиж байгаа хүмүүсийн нэг төрлийн гуншин болсон гэхэд болно. Аблан тушаалтай нь зэрэгцээд гуншингийн хэмжээнд хэлэгдэж байна гэхээр арай дэндүү байгаа биз.
Төрийн үйл хэрэг, түмний төлөөх зүтгэлийн доор хувиа бодож, довоо шарлуулж ирсэн олон хүн манайд бий нь нууц биш. Тэдний нэг нь У.Барсболд гэх эрхэм. Байгаль орчны сайд байхаасаа эхлээд балгаа тарьж Хөшөөтийн уурхайг хятадуудтай хуйвалдаж залгисан түүх нь хуучраагүй энэ эрхэм, зальжин зан, урваач шарваачийнхаа ачаар өнөөг хүртэл төрийн хараа, түмний нүднээс бултаж яваа гэхэд болно. Шинэ тутам МАХН байгуулагдах үед У.Барсболд мөн л сурсан зангаараа суудал горилж тус намыг дагасан байдаг. Ингэж Хөшөөтийн нууц эзэн У.Барсболд МАХН-ын нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалд хөнгөхөн мордоод авсан хэрэг. Гэхдээ МАХН мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын байгалийн баялагийн хуваарилалтыг хүртээмжтэй, баялагтаа ард иргэд нь эзэн суух нөхцлийг хангана гэж тусгасан байдаг нь газар шороогоо гадныханд найр тавьж, буруу гарын мөнгөөр булхаж яваа У.Барсболдын үйл хөдлөл, үг хэлтэй яагаад ч нэгдэхгүй байжээ. Нөгөө талаар булавч бултайна, даравч далдайна гэдгийн үлгэрээр МАХН-ын улс орон даяар зохион байгуулсан “Шударга ёсны аян-2013”-ын хүрээнд Баруун бүсийн их хуралдай болоход У.Барсболдын бүсэлхийгээ хүртэл гүн хутгалдсан өнөөх Хөшөөтийн уурхайн талаарх Ховдчуудын санал гомдол дэндүү их байсан гэдэг. Мөн хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал гэж нэрлэгддэгийн хувьд хэн нь хэзээ, хэнтэй нийлж, юу “хуссан”-ыг мэдэхийн цаагуур мэдэж, У.Барсболдын талаар ч барим тавим мэдээлсээр өнөөг хүрсэн. Энэ нь цаг хугацааны хувьд сонгууль дөхсөн, нөгөө талаар МАХН намынхаа гишүүд, дэмжигчдийг бэхжүүлэх хүрээнд идэхтэй ажиллаж байгаа энэ цаг үед У.Барсболдын талаарх энэ мэт сөрөг имиж МАХН түүнийг эгнээнээсээ зайлуулах хангалттай шалгаан байсан нь ойлгомжтой.
МАХН доторх баттай эх сурвалжийн хэлж байгаагаар МАХН-ын нарийн бичгийн дарга асан У.Барсболд Гүйцэтгэх товчооны хурлаа найман удаа тасалж, нарийн бичгийн дарга нарын хуралдаандаа ч суудаггүй байсан гэнэ. Тэр ч битгий хэл намынх нь дотоод дүрэмд заасан намын эв нэгдлийг эхрэмлэн хамгаалах талаарх зарчмын заалтыг зөрчиж, намын гишүүдийнхээ дунд үл ойлголцол төрүүлэх үйлдлийг удаа дараа хийсэн гэж байна. Энэ нь хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа “МАХН-ын шударга нөхдөөс” гэх хаягтай төлбөрт нийтлэлүүд гарсантай холбоотой байж мэдэх юм. Ямартай ч энэ удаад МАХН У.Барсболд хэмээх сөрөг имижтэй, хагалган бутаргагчаасаа салж, намаасаа хөөлөө.
Харин У.Барсболдын тухайд хоёр иртэй хутга шиг МАХН-ын нэр дээр өөр улс төрийн намын эрх ашигт үйлчилж байсан тухай “бор шувуу” хэд хэдэн удаа нисч явсан. Тэгэхээр аль ч талаар нь бодсон эл эрхэм өөрийнхөө хутгасан “бантан”-гаасаа болж намаасаа хөөгдсөн нь тодорхой болж байна. Ямартай ч У.Барсболдгүй МАХН ямар харагдаж, ямар үйл хөдлөл хийх нь сонирхолтой сэдэв хэвээр үлдэх нь. Нөгөөтэйгүүр бусад улс төрийн намууд МАХН-аас гаргасан олигархгүй нам болох санал санаачилгыг хэрхэн дэмжих нь тухайн улс төрийн хүчинд ашиг сонирхлын нөлөө хэр их байгаатай шууд холбоотой байж таарах биз. Олны үг ортой гэдэгчлэн үнэхээр улс төрийн арвин баялаг түүхтэй, олигархиудын өлгий гэгддэг МАН, АН хоёр МАХН-ын үлгэрээр “муу нэрт”-нүүдээсээ салчих юм бол монголд улс төрийн цэвэршилт бодит биелэлээ олох нь гарцаагүй.