logo
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Батаарыг авчрахаар АНУ явлаа

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Батаарыг авчрахаар АНУ явлаа

2013/05/03
Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг энэ сарын 7-нд манай улсад шилжүүлж өгнө гэсэн мээдэлэл байсан. Тэгвэл батаарыг хүлээн авахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын П.Цагаан, ССАЖЯ-ны сайд С.Оюунгэрэл, ЕТГ-ын албаны хүмүүс, УМБГ-ын хамт олон, судлаачид, АНУ-д ажилладаг динозавр судлаач М.Болорцэцэг, сэтгүүлчид болон бусад албаны хүмүүсээс бүрдсэн баг өнөөдөр АНУ-руу явж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон шүүх хурлаар Эрик Прокопи гэгч үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар гаргасан гэдгээ хүлээсэн. Шүүх бүрэлдэхүүн түүнд 17 жилийн ял төлөвлөсөн юм. Америкийн эрхзүйн тогтолцоогоор энэ төрлийн томоохон хэргийн сэжигтнүүдтэй ял наймаалцдаг юм байна. Тиймээс ч Эрик Прокопиг соёлын өвийг хил дамнуулан худалдаалдаг наймаачдыг илрүүлж өгвөл түүнд оноосон 17 жилийн ялнаас хөнгөрүүлэхээр тохиролцжээ. Тарбозавр батаарын ясыг эргүүлэн авчрахтай холбоотой асуудлыг зохицуулахаар “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг боловсруулжээ. Энэхүү төслийг өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш