Бүх шатны шүүх “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй, хуульд өөрөөр заагаагүй бол хууль нь эмхэтгэлд нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах зэргээр үйл ажиллагааг нь хуулиар зохицуулсан байдаг.
2012 онд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Монгол Улсын хууль 278, Засгийн газрын тогтоол 181 зэрэг нийт 683 эрх зүйн актыг албан ёсоор нийтэлжээ.
Ийнхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн долоо хоног тутмын дугаарыг, мөн Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, Конвенци бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 9 тусгай дугаарыг хэвлэмэл төдийгүй цахим хэлбэрээр унших боломжтой юм.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ сарын эхний дугааруудад төр, засгийн албан ёсны шийдвэрийг нийтлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд зэрэг нийт 237 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлийг бүрэн эхээр нь тус тус нийтлэх ажээ.