logo
Өмнөд Солонгосын долоон ажилчин Кэсоны аж үйлдвэрийн бүсэд Өмнөд Солонгосын 7 ажилчин үлджээ

Өмнөд Солонгосын долоон ажилчин Кэсоны аж үйлдвэрийн бүсэд Өмнөд Солонгосын 7 ажилчин үлджээ

2013/05/04
Кэсонд байдаг аж үйлдвэрийн дундын бүст байгаа өмнөд солонгосын долоон ажилчныг буцаах асуудлаархи Өмнөд, Умард Солонгосын хоорондын хэлэлцээ үргэлжилж байна. Энэ асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна гэж өнөөдөр БНСолонгос Улсын нэгтгэх яам мэдэгдлээ.

Гэвч зарим нэг ахиц дэвшил гарсан гэж тус яам онцлов. Пхеньянтэй санал зөрөлдөөнийг арилгахыг Сөүл оролдсоор байна. Санал зөрсөн явдал Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хаах магадлал байгаа юм. Эдүгээ энд үлдсэн өмнөд солонгосын ажилчдыг буцаах, Кэсоны цогцолборт ажиллаж байсан Умард Солонгосын иргэдэд цалин буулгах, аж үйлдвэрийн бусийн агуулахуудад хадгалж байгаа бэлэн бүтээгдэхүүнийг өмнөд солонгосын талд шилжүүлэх асуудал гол сэдэв болсон юм. Өмнөд Солонгосын талын мэдээлсэнээр Пхеньян 10 сая гаруй ам доллар нөхөж төлөхийг Сөүлээс шаардаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш