МАН-аас Бага хурлаар сонгуульд өрсөлдөх боломжтой гэж Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нарыг хэлэлцсэн байна.
Дээрх дөрвөн эрхмээс санал хурааж хамгийн их санал авсан Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нард дахин санал хураахад санал тэнцэж дахин санал хураахад Б.Бат-Эрдэнэ есөн саналын илүүтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй боллоо.
Бага хурлын гишүүдийн дахин саналаар Б.Бат-эрдэнэд 117, Ө.Энхтүвшинд 108 хүн саналаа өгсөн байна.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын хамгийн ууган намаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ нэр дэвших эрхтэй боллоо.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний товч намтар:
Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй.
Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 3 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин,1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. Орос, англи хэлтэй.
Цахим шуудан: baterdene_b@parliament.mn