logo
7, 14, МҮОНРТ орчмын орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, дэд бүтэц шийдэгдэнэ

7, 14, МҮОНРТ орчмын орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, дэд бүтэц шийдэгдэнэ

2013/05/06

Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулахад дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрийг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай.  Иймээс Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн төлөвлөлт төслийн хүрээнд нийслэлийг тойрсон 110 квт-ийн цахилгаан дулаан, агаарын шугам барьж байгуулахаар болж, өндөр хүчдэлийн эхний анкерийг босголоо.

Улаанбаатар хотод гэр цахилгаанд холбогдоогүй 8000 айл өрх бий. Цахилгаан дулааныг сайжруулах төсөл хэрэгжсэнээр хотын захын гэр хорооллын иргэд эрчим хүчинд холбогдохын зэрэгцээ нийслэлийн 7, 14, МҮОНРТ орчмын орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, дэд бүтэц шийдэгдэх юм.

Эрчим хүч, орон сууцны дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажил болох өндөр хүчдэлийн шугмыг энэ онд багтаан ашиглалтанд хүлээлгэн өгөхөө Эрчим инженеринг компаний удирдлагууд хэлж байв.

Гэр хорооллын уул дамжин босох өндөр хүчдэлийн шугам барихад газар чөлөөлөлт хүнд байгааг гүйцэтгэгч нар ярьж байлаа. Бүтээн байгуулалтын энэ ажлыг хийхийн тулд 183 айлын газрыг чөлөөлөх шаардлага тулгарч байгаа юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш