logo

"Чикаго буллз" өрсөлдөгчөө 99:93-аар хожлоо

2013/05/06
мерикийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBА/ плей-оффын шөвгийн наймын шигшээ тоглолтуудын сүүлчийн оролцогчоор “Чикаго Буллз” баг шалгарлаа. Өнгөрсөн Бямба гарагт “Бруклин Нетс” багтай хийсэн цуврал тоглолтынхоо шийдвэрлэх сүүлчийн долоо дахь тоглолтод “Чикаго Буллз” өрсөлдөгчөө 99:93-аар /29:25, 32:19, 21:31, 17:18/ хожлоо. Ялагчдыг 24 оноо “түүж”, самбараас 14 удаа бөмбөг авсан Йоаким Ноа хошуучилжээ. Түүнчлэн тус багийн хамгаалагч итали залуу Марко Белинелли мөн 24 оноо багтаа авчирснаас гадна “Бруклин”-ий Дерон Уильямс багтаа мөн 24 оноо авчирчээ.

“Чикаго Буллз”-ийн дараагийн өрсөлдөгч нь плей-оффын эхний шатандаа “Милуокки Бакс”-ыг 4:0-ээр илүүрхэн хожсон NBА-гийн өнөөгийн аварга “Майами Хит” баг юм.

Бусад хослолд “Нью-Йорк Никс”- “Индиана Пейсерс”, “Оклахома-Сити Тандер”- “Мемфис Гризлис”, “Голден Стейт Уорриорс”- “Сан-Антонио Сперс” багууд өрсөлдөнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш