Бүдүүн, баргил хоолойгоороо олонд танигдсан дуучин Баяраагийн Дэлгэрбаярыг “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг гэдгээр нь үзэгчид андахгүй.
Тус тэмцээний ховорхон хоолойтой оролцогчдын нэг байж, өөрийгөө илэрхийлж чадсан залуу дуучин Б.Дэлгэрбаяр “Мелодия” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр тоглолтоо энэ сарын 7-нд “Тусгаар тогтнолын ордон”-ы тайзнаа тоглоно. Тоглолтонд үзэгчдийн хоногшсон Оросын алдарт дуунуудаас дуулах бөгөөд энэхүү тоглолтонд ДБЭТ-ын симфони найрал хөгжим, тус театрын удирдаач Л.Нямдаш нарын уран бүтээлчдээс гадна дуучин залуугийн дуулаачийн багш зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан ерөнхий найруулагчаар оролцох юм байна.
Ц.Од