Драмын театраас гаргаагаа эхэлж, Болгар улсад мэргэжлээрээ суралцдаг залуу дуучин Л.Солонгын "Хүслийн бороо" анхны бие даасан цомог бэлэн болжээ. Дуучин Л.Солонго “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч сэтгээч”, “Цас бид 3” зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж, “Амьнаас үнэтэй Монгол” дуугаа өөрийн багш Ардын жүжичин А.Долгорын хамт дуулж олны хүртээл болгож байсан билээ. Дуучин Л.Солонгын анхны цомог болох “Хүслийн бороо” өнөөдөр албан ёсоор олны хүртээл болох юм байна.
Ц.Од