logo
 Д.Пүрэвсүрэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа

Д.Пүрэвсүрэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа

2013/05/06
"Black zebra"-гийн бүтээл "Ларьдма" дэлгэцийн шинэ бүтээл өчигдөр нээлтээ хийсэн билээ. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хийгдсэн тус киноны зохиолыг кино зохиолч Д.Төрмөнх бичиж, найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллажээ. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч, үзэгчдэд толилуулсан энэ өдөр давхар давхар баяр тохиосон нь киноны гол дүрд тоглосон жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ цоолсон явдал байлаа. Тэрээр загварын тайзнаа амжилт олохын зэрэгцээ үндсэн мэргэжил болох жүжигчнээр ажиллаж, "Гоёлын даашинз", "Цасан охин", "Боолын гэрээ", "Мөнгөний гахай", "Гэр" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлийн гол дүрд тоглосон билээ.

Ц.Од

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш